Малайз улс Эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулж шинэчлэн цаазын ял оноох заалтаа эрс цөөлсөн тухай тус орны Засгийн газрын Хэвлэлийн алба мэдээллээ. Эрүүгийн шинэ хуулийг энэ хавар баталсан бөгөөд 2023 оны 7 сарын 4-нөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Шинэ хуулинд зааснаар гэмт хэрэгтэнд цаазын ял ногдуулах эсэхийг Шүүгчид үзэмжээрээ шийдэх аж.
Өмнө нь 33 төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг цаазалдаг байсан. Харин одоо 12 төрлийн гэмт хэрэгт цаазын ял ногдуулахаа болив. Үүнд: эх орноосоо урвах, хүний амь насыг санаатай хороох, терроризм, зэр зэвсгийн хулгай, төр засгийн эрх баригчдын амь насанд халдах, хар тамхины наймаа... Түүнчлэн 7 төрлийн гэмт хэрэгт цаазын ял ногдуулахыг бүрмөсөн цуцалжээ. Үүнд: хүн хулгайлах, хүний амь насанд халдахаар завдах, зэвсгийн наймаа...
Хуучин хуулиар хорих ялын дээд хугацаа 40 жил байсан бол одоо 30 жил болгон буурууллаа. Үүний зэрэгцээ Малайз улсад бие махбодийн шийтгэл ногдуулах заалт хэвээр үлджээ. Жишээлбэл, цаазын ял ногдуулсан тохиолдолд 12 удаа ташуураар ороолгож шийтгэх нь хэвэндээ.