“Хятад улс ойрын 10 жилд дэлхийн дагуул Сар болон астероидоос ашигт малтмал олборлож магадгүй.... Хятадын эрх баригчид “Цагаан ном”-оо гаргажээ. Түүнд бичсэнээр Саран дээрээс маш чухал минералуудыг олборлоно гэжээ. Хятадууд өнөөдөр Сарны хөрсний дээжийг дэлхийд авч ирчихсэн бөгөөд энэ чиглэлд улам цааш давшихыг хүсч байна. Тиймээс астероидуудаас ашиг малтмал олборлох асуудал та биднийг амьд байхад бодитоор амьдралд хэрэгжих бололтой... Хятад ба Орос улсууд тэрбум тэрбумыг сансрыг эзэмшихэд, бас сансрын зэвсэг бүтээхэд зарцуулж байна” хэмээн Английн Сансрын командлалын тэргүүн Пол Годфри мэдэгдсэн тухай “Times” сонин бичжээ.
Харин Америк гүрний Сансрын командлалын тэргүүн, генерал Жеймс Дикинсон “АНУ үнэндээ сансрын уралдаанд Хятадаас хоцорлоо. Гэхдээ Пентагон урьдын адил өөрийн хүчинд бүрэн итгэлтэй байгаа. Орос, Хятад болон бусад улс өнөөдөр гипер дууны зэвсгээ гайхуулж байна. Ирээдүйд ийм аюулыг хамгийн бага түвшинд аваачихын тулд бид энэ салбарыг үргэлжлүүлэн судалж байгаа” хэмээжээ.
Хятадын сансрын нисгэгчид 2030 онд Саран дээр буухаар төлөвлөсөн тухай манай сайт өмнө мэдээлсэн билээ: https://www.massnews.mn/a/666
#МЦогзолмаа орчуулав.
Хятад ирэх 10 жилд Саран дээр ашигт малтмал олборлоно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2018 онд төрийн дээд айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээр санамж бичигУржигдар 12 цаг 38 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02