Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭЗФ-ын үеэр БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаар онцоллоо. "Хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх том зорилт тавьж байна. Айлчлалын үеэр томоохон төслүүдийн асуудлаа 2023 онд багтаан шийдвэрлэхээр ярилаа. Одоо биднээс шалтгаалах зүйл их байна. Бид дотооддоо нэгдсэн ойлголттой ажиллах хэрэгтэй. Энэ удаагийн Эдийн засгийн форумд далайд гарцгүй улс орнууд, тэдний тээвэр логистикийн үнэтэй холбоотой асуудлыг хөндөж ярилцана. Форум цар хүрээний хувьд өмнөх форумуудаас өргөжиж, гадаад зочдын тоо, түвшин ахисан. Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Аль нэг нам дангаараа сонгуульд илт ялах бус олон нам, салбар бүрийн төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад орж ирэх нөхцөл бүрдсэн. Энэ бол бодлогын залгамж халааг хадгалах реформын томоохон дэвшил болсон. Дээр нь Монгол Улсад "Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого" гэх мэт урт хугацааны хөгжлийн бодлогууд хэрэгжиж байна. Эдийн засгийн хөгжлийн яам, Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг байгуулагдсан зэргээр нэгдсэн тогтвортой бодлого баримтлан ажиллаж байна. Монгол дотооддоо өрсөлдөх бус дэлхийтэй өрсөлдөх цаг болсон.." хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11