сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын эх хувиас хийсэн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /e-mongolia/;
7. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
8. Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
9. Хараат бус гишүүнд тавигдах тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд;
10. Нийтлэг шаардлагад нийцэж буйгаа нотлох материалууд болон баталгааны хуудас.
Гурав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах.
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цаг хүртэл Улаанбаатар хот, 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, “Хөдөлмөр тауэр” барилгын 503 тоот өрөөнд хүлээн авна. Материал ирүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэн аль чиглэлээр материал ирүүлж байгаа талаар болон холбоо барих утасны дугаар бичнэ.
- Нэг дугтуйд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Материал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО