Хятад улсын баруун хойд хэсэгт орших Турфаны нам газрын Саньбао хотод 7 сарын 16-нд агаарын температур Цельсийн нэмэх 52,2 градус хүрч халсан тухай “Xinjiang Daily” төрийн өмчит сонин бичжээ. Өмнө нь 2015 онд Айдынкель нуурын ойролцоох нутагт нэмэх 50,3 градус хүрч халсан юм. “Хятадад их халуун үргэлжилж байгаагийн улмаас эрчим хүчний системд аюул нүүрлэлээ. Мөн ургац алдаж болзошгүй. Өнгөрсөн онд сүүлийн 60 жилд тохиогоогүй их ган гачиг болсон, энэ нь дахин давтагдах магадлалтай” хэмээн тоймчид мэдэгдлээ.
“Нэмэх 52 градус хүрнэ гэдэг бол 6-хан сарын өмнө хасах 50 градустай байсан Хятадын энэ нутгийн хувьд рекорд. Энд их халуун үргэлжилнэ, багаар бодоход 5 хоног ингэж халах төлөвтэй” хэмээн “Reuters” агентлаг мэдээллээ. Дашрамд дурдахад, Хятад улсын Хэйлунзян мужийн Мохэ хотод 2023 оны 1 сарын 22-нд Цельсийн хасаг 53 градус бүртгэгдсэн тухай орон нутгийн Цаг уурын алба мэдээлсэн. Өмнөх рекорд 1969 онд тохиож хасах 52,3 градус хүрсэн билээ.
“Ер нь 4 сараас эхлэн Азийн орнуудад хэд хэдэн удаа их халуу шатсан. Цаг уур ингэж хурдан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хүмүүс дасан зохицож чадахгүй байна. Цаг уурчид дэлхийн дулаарлыг урт хугацааны турш 1,5 градуст барих зорилт тавьсан ч бүтэлгүйтлээ” хэмээн шинжээчид мэдэгдэв.
Хятадад 52 градус давж халжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11