“Манай гараг дээр цаг уурын шинэ зааг хязгаар тогтох шинжтэй талаар Өрнөдийн цаг уурчид сэрэмжлүүлсэн” хэмээн “The Guardian” сонин бичжээ. Америкийн цаг уурч-эрдэмтэн, 82 настай Жеймс Хансен “Үйлдвэржилтийн эрин эхэлснээс хойш манай гарагийн температур 1,2 градус нэмэгдсэн, энэ бол маш ноцтой үзүүлэлт. Цаашид зуны улиралд температур 20%-иар ихэсч гоц халуун болох шинжтэй. Харьцуулахад, 50 жилийн өмнө энэ эрсдэл ердөө 1% байсан. Хэрэв бид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахгүй бол Хүн төрөлхтөн улам олон асуудалтай тулгарна. Дэлхийн температурын дээд хэмжээ сүүлийн 10 жил байтугай сүүлийн 1 сая жилд байгаагүй ихээр нэмэгдлээ. Өөрсдийнх нь үйл ажиллагаа дэлхийн дулаарлыг өдөөсний улмаас учирч болзошгүй бүхий л аюул ослыг хүмүүс мэдэж ухаарч байгаа ч цаг уурын шинэ зааг хязгаар луу дөтөлсөөр байна. Дэлхий хэт их халснаар ган гачиг нүүрлэж одоогийнхоос илүү хүчтэй, халуу шатах болно. Дэлхийн дулаарал их хурдасч байна” хэмээн мэдэгдлээ.
Харин Пердьюгийн их сургуулийн эрдэмтэн Мэтью Хубер түүнтэй санал нийлэхгүй байна. Тэрбээр “Дэлхийн дулаарал хурдассан гэх нь эртэдсэн дүгнэлт.... Гэхдээ хортой бодисуудын ялгарлыг бууруулахгүй бол энэ зууны төгсгөл гэхэд дэлхийн температур нэгээс хэдэн градус хүртэл нэмэгдэж болзошгүй.... Энэ нь асар их уршиг дагавартай. Дэлхийн ихэнх амьтад ийм өөрчлөлтийг амсч туулаагүй.... Плиоцены үед температур нэмэгдэхэд далайн түвшин одоогийнхоос 20м өндөр байсан. Иймээс эрэг орчмын олон хот живж алга болж магадгүй” хэмээжээ.
The Guardian: Энэ зууны сүүлээр гоц их халуун болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11