Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл 3 сарын 27-ноос 4 сарын 12-ны хооронд Арабын 18 орны 53 хотод залуусын дунд асуулга явуулжээ. Асуулгад 18-24 насны 3600 залуу хамрагдав. Араб залуусын ихэнх буюу 87% нь гол чухал асуудлуудын тухайд Засгийн газар зөв бодлого явуулдаг гэж итгэдэг хэмээн хариулав. Харин 78% нь өөрсдийнх нь дуу хоолой Засгийн газарт чухал гэж үздэг хэмээжээ.
Арабын орнуудын залуусын 83% нь өөрийн эх орныг зөв чиглэлд хөгжиж байгаа гэж үздэг аж. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тухайд АНЭУ-ын залуусын 97%, Саудын Арабын 75%, Оманы 80%, Бахрейний 77%, Кувейтийн 66% нь Засгийн газрууддаа итгэдэг юм байна.
“Таныг ямар асуудал хамгийн их догдлуулдаг вэ?” гэсэн асуултад ажилгүйдэл, авлига, үнийн өсөлт, эдийн засгийн тогтворгүй байдал, цаг уурын өөрчлөлт гэж залуус хариулжээ. Түүнчлэн тэд энэ бүх асуудлыг Засгийн газар нь шийдэж хөгжил дэвшилд хүргэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байдгаа илэрхийлэв. Жишээлбэл, АНЭУ-ын залуусын 98% нь “Засгийн газар маань үнийн өсөлтийг хянаж, ажилгүйдлийг бууруулж чадна” гэсэн бол 97% нь авлигыг устгаж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
АНЭУ-ын залуусын 98% нь ЗГ-таа итгэдэг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11