2023 оны зун дэлхийн олон орон, зарим бүс нутагт ган гачиг тохиож их халууны улмаас ус, тог цахилгааны (сэнс их ашиглах болсон) хэрэглээг хязгаарлаж байна. “Энэ зун Шинжаан-Уйгарын автономт нутагт Цельсийн 52,2 градус бүртгэгдэж рекорд тогтоосон тухай Цаг уурын алба мэдээлсэн. Өмнөх 2017 оны рекордоос шууд 1,6 градусаар их гэсэн үг. Шинжааны энэ өндөр температур нь богино хугацааны цаг уурын байдлаас гадна удаан хугацааны дэлхийн дулаарлын процесстой холбоотой. Дэлхийн дулаарал ихэссээр байна. Тивүүдийн дотоод бүсүүдийн агаарын температур дэлхий даяарх дундаж үзүүлэлтээс өндөр байгаа учраас гоц их халууны давтамж ба эрчимжилт нэмэгдлээ. Энэ бүхэн нь Хятад болон дэлхийд өнцөг булан бүрд шахуу гоц халуун болж буй гол шалтгаан" хэмээн Хятадын Шинжлэх ухааны академийн Агаар мандлын физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Вэй Хэ мэдэгдлээ.
Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Жан Тянь И “Их халуун манай хөдөө аж ахуйн салбарт их нөлөөлж байна. Хятадын Шинжаан нутаг бол дэлхийд томоохонд орох хөвөн үйлдвэрлэгч. Хөвөн 7-р сард ид өсч ургадаг, гэтэл 32 градусаас өндөр температур ургацад халтай, сүйрүүлнэ. Үүний зэрэгцээ ургамлын шарлалт шинж тэмдэггүй үргэлжлэх хандлагатай, ийм учраас өвчлөлтийн уршиг нөлөөг бууруулах талтай. Эсрэг тэсрэг эдгээр үзэгдлийг харьцуулахад их халууны улмаас таримал ургамалд учирсан хохирлыг өвчлөл буурсан явдал нөхдөг.... Шинжаанд 7 сард улаанбуудай, эрдэнэ шиш боловсорч эхэлдэг. Эдгээр ургамал бол өндөр температурт нэн эмзэг, иймээс ургац буурах магадлалтай. Услалтын тоог нэмэгдүүлэх, химийн хэрэгслүүдийг ашиглан аэраци хийх зэргээр ургамлын температурыг бууруулах нь их халуунаас учрах гарз хохирлыг багасгах болно” хэмээжээ.
Дэлхийн дулаарал нэмэгдэж байна гэв
2023-7-25
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.