Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа нийт нутгаар хална.
2023.7.26-ны 20 цагаас 7.27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +20....+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34..+39 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +30....+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.