НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Температурын мэдээлэлд анализ хийж үзэхэд 2023 оны 7 сар ажиглалтын бүхий л түүхэнд байгаагүй хамгийн халуун сар байна гэж эрдэмтэд мэдэгдсэн. Хүн төрөлхтөн өмнө нь цаг уурын өөрчлөлттэй тулгарч байсан. Цаг уурын өөрчлөлт яг одоо явагдаж байна. Энэ бол зөвхөн эхлэл.... Дэлхийн дулаарлын эрин манай гараг дээр дуусгавар болж, “даяаршсан буцлалт”-ын эрин эхэлжээ. Гэхдээ одоо арга хэмжээ авах боломж бий, Цельсийн 1,5 градусаас ихээр нэмэгдэхийг хязгаарлавал хамгийн муу хувилбараас зайлсхийж болно. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд Хүн төрөлхтөн өөрөө нэн даруй алхам үйлдэл хийх ёстой” хэмээн мэдэгдсэн тухай “The Guardian” мэдэгдлээ.
Сонирхуулахад, Америк гүрний тэргүүн Жо Байден дэлхийн дулааралтай тэмцэх арга бодож олжээ. Мань эр “Их халууныг ялахын тулд байшингийн дээврээ цагаан өнгөөр будах хэрэгтэй. Сэнс ганцаараа аврал биш. Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж буй иргэд хэрэв орон гэрийнхээ ямар нэг юм өөрчлөхийг хүсвэл татварын хөнгөлөлт эдэлнэ” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
НҮБ: Дэлхий “буцалж” байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11