Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яам 2023 оны эхний хагас жилд хууль бусаар оршин сууж ажилладаг 37 мянган гадаад иргэнийг эх орноосоо хөөж гаргав, тэдний 826 нь монголчууд. Гадаадын нийт 20427 иргэнийг хүчээр саатуулсан, хууль бусаар гадаадынхныг ажиллуулдаг Ажил олгогчдоос 4658-д хуулийн хариуцлага хүлээлгэсэн ба гадаадын 18157 иргэн сайн дураар буцсан аж. Тодруулбал: 826 монголчууд, 8645 тайчууд, 3923 вьетнамчууд, 2597 хятадууд, 678 казахууд, 474 оросууд, 468 филиппинчүүд, 402 узбекистанчууд, харин бусад орны иргэд нийлээд 2414. |Сонирхуулахад, Өмнөд Солонгост гадаадын 1,75 сая хүн ажиллаж амьдардаг гэж “Korea Times” сонин бичжээ. Хамгийн олон нь солонгос гаралтай хятадууд, тэд 527 мянгуулаа. Дараа нь Вьетнам 209 мянга, Хятад 204 мянга, Таиланд 163 мянга, Узбекистан 69 мянга, АНУ 58 мянга, Камбож 45 мянга, Филиппин 44 мянга, Непал 42 мянга, Индонези 40 мянга, Казахстан 36 мянга, Монгол 35 мянга, Мьянмар 30 мянга гэх мэт.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11