“Аадар борооны улмаас Хятадад 11 хүн амь үрэгдэж 27 хүн сураггүй алга болжээ. Байгалийн гамшигт Бээжин хотын 13 дүүргийн 44,6 мянган хүн өртсөн тухай Байгалийн гамшигтай тэмцэх хотын штаб мэдээлсэн” хэмээн “Associated Press” агентлаг мэдээллээ. “Доксури” хар салхи 7 сарын 29-нд Хятадын Фуцзянь мужийг нөмрөн авч, улмаар 7 сарын 29-нөөс 8 сарын 1 хүртэлх хугацаанд Бээжин болон олон хотод хүчтэй аадар бороо оров. Бээжинд 260 мм хур тунадас орсон бол хамгийн их нь Мэньтоугоу ба Фаншань дүүрэгт, тэнд бүр 447,6 мм хүрсэн. Энэ бүхнээс учирсан гарз хохирлыг 3 тэрбум юань гэж албаны хүмүүс үнэлжээ. Одоогоор 127 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Үер усны аюул нүүрлэсэн хэвээр, гэхдээ аюулын улаан түвшнийг бууруулж Бээжингийн Мэньтоугоу дүүрэгт улбар шар, бусад дүүрэгт шар түвшин зарлалаа. Бээжин хотын Байгалийн гамшигтай тэмцэх штабын мэдээлснээр халуун орны циклонд нийт 1,45 сая хүн өртсөн, учирсан гарз хохирол 3,053 тэрбум юань давжээ. Түүнчлэн энэ хар салхи хөдөө аж ахуйн тариалангийн талбайг сүйтгэж 456,6 га газрын ургацыг устгасан аж.
“Доксури” хар салхи өмнө нь Филиппиныг дайран өнгөрөхдөө 39 хүний аминд хүрч мянга мянган хүнийг орон гэргүй болгожээ. Түүнчлэн тайфунаас болж Тайваньд аадар бороо, хүчтэй салхи босчээ.
Ханун хар салхи одоо ирж яваа, энэ 7 хоногт Хятадыг нөмрөн авна гэж цаг уурчид сэрэмжлүүлэв. Ханун тайфун мягмар гарагт Японы Окинава арлыг дайрч өнгөрсөн, заримдаа 45 м/с хүрчээ. Окинавад албан газрууд хаагдаж Наха нисэх буудлын 100-аад нислэгийг цуцалсан байна.
Хятадад 44,6 мянган хүн гамшигт өртөж 11 хүн амь үрэгджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11