Мьянмар улсын Төрийн захиргааны зөвлөл өршөөл зарлажээ. Тус орны Цэргийн зөвлөлийн нарийн бичиг, дэслэгч генерал Аунг Лин Две "Буддын шашны ариун баярыг тохиолдуулан Үндэсний эв нэгдэл, дотоод сэтгэл сүнсээ хамгаалахын тулд... мөн зарим орнуудтай тогтоосон харилцааг хадгалахаар хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлээр өршөөл үзүүлж байна. Нийт 7749 хоригдлыг өршөөсөн, мөн экс Ерөнхийлөгч Вин Мьин ба экс зөвлөх Аун Сан Су Жи нарт ногдуулсан ялыг зөөлрүүлэв" хэмээн мэдэгдлээ. Мьянмар улсад 2021 онд төрийн эргэлт гарсан билээ. Цэргийнхэн Онц байдлаа дахин 6 сараар сунгасны дараа Аун Сан Су Жийг уучлах тухай энэ мэдэгдлээ хийсэн.
Нобелийн Энхийн шагналтан, ардчилсан хүчний тэргүүн, 77 настай Аун Сан Су Жийг авлига авсан, сонгуулийн хууль зөрчсөн гэх зэргээр буруутгаж эрүүгийн 19 хэрэг үүсгэж 33 жилийн ял өгсөн юм. Харин одоо энэ 19 хэргийн 5-ыг цуцалж түүнийг 6 жил хорихоор болов. Вин Мьиний ял 12 жил байснаа 8 жил болж буурчээ.
Төрийн захиргааны зөвлөл үүнээс гадна 125 гадаад хоригдлыг уучиллаа... Зарим ялтанд оноосон цаазын ялыг өөрчилж насан туршид хорих ял болгосон. Түүнчлэн зэвсэгт бүлэглэлүүдийн 22 гишүүнд ногдуулсан ялаа цуцалж эдгээр мафитай холбоотой 72 хүний хэргийг хаажээ.
Мьянмар 7749 хоригдлыг өршөөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11