Хятад улсын Цзилинь мужийн Шулань хотод аадар бороо үргэлжлэн орсны улмаас их үер бууж 14 хүн амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. “Шулан хотод 8 сарын 1-нээс хойш бороо тасралтгүй орсон, одоо л багасч байна. Гол мөрөн, усан сангийн түвшин өнөөдөр аюулгүй хэмжээнд хүртэл буулаа. Байгалийн гамшгийн уршиг дагаврыг арилгах, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, ачаа барааг хуваарилах, эвдэрсэн авто замыг засахаар үер буусан нутаг руу, мөн хөрш зэргэлдээх Хэйлунзян муж руу 2000 цэрэг, Ардын зэвсэгт цагдаагийн 5000 ажилтныг илгээжээ... Сүүлийн долоо хоногуудад Хятадад асар их хэмжээний бороо орж байна. Бээжин, Тяньзинь болон Хэбэй муж, зүүн хойд нутгуудад их үер усанд өртсөн хүмүүст туслахаар Засгийн газар 50 сая долларыг гаргалаа. Нийт 19 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн” хэмээн тус агентлаг дамжуулав.
Харин “The Guardian” мэдээлэхдээ “Орон нутгийн 4 түшмэл, түүний дотор Шулань хотын даргын орлогч амиа алджээ. Тэд гамшигт өртсөн газарт ажиллаж байхдаа үерийн усанд урссан” хэмээв.
Их бороо орсон гол шалтгаан бол “Доскури” хар шуурга. Энэ шуурга өмнө нь 2-р зэрэглэлийн их хүчтэйгээ Фуцянь мужийг дайран өнгөрсөн юм.
Хятадад их үер бууж 14 хүн амиа алдав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11