Боснийн бодибилдингийн тамирчин, 35 настай Нермин Сулейманович нутагтаа их алдартай нэгэн. Бялдаржуулах урлагаар хичээллэхийн зэрэгцээ мань эр хар тамхитай холбоотой хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож ял авчээ. Сулейманович байнга стероид уудаг ба заримдаа ухаан санаа нь самуурч галзуу солиотой мэт авирладаг байв. 8 сарын 11-нд тэрбээр аймшигтай хэрэг үйлдэж 4 хүний алтан аминд хүрчээ, тэгэхдээ бүр шууд эфирээр. Энэ цуст хядлагыг 12 мянган хүн үзжээ.
Сулейманович шууд дамжуулалтаа эхлэхдээ “Одоо үзэгчид та нар амьд аллага ямар байдгийг харах болно” гэжээ. Дараа нь тэр гар буугаа авч хамт амьдардаг Низама Хечимович хэмээх бүсгүйн толгой руу буудан хороолоо. “Би ийм юм болно шүү гэж бүгдэд сэрэмжлүүлж байсан шүү! Энэ хүүхэн миний хүүхдийг надаас 8 өдөр нуусан” гэж алуурчин хашгирав. Азаар тэр шалан дээр хэвтэж байсан бяцхан охиндоо гар хүрсэнгүй.
Дараа нь мань эр гар буугаа дахиж цэнэглээд Градачача хотын гудамж руу гарав. Тэр хамгийн түрүүнд харагдсан үл таних 2 эрийг хөнөөжээ, тэд аав хүү 2 байсан. Сулейманович үүний дараа эргүүлийн 2 цагдаа руу буудав, нэг нь шархдаж нөгөө нь эмнэлэг хүрэх замдаа өнгөрлөө. Энэ үеэр бас нэг эмэгтэй шархадсан. Сулеймановичийг мөшгиж мөрдсөөр яг барих гэтэл тэр амиа хорложээ. Боснийн Ерөнхий сайд Нермин Никшич “Алуурчин амиа хорлосон, харамсалтай нь хэн ч амь үрэгдэгсдийг буцааж амилуулж чадахгүй” хэмээн мэдэгджээ.
Энэ “амьд аллага”-ыг 12 мянган хүн шууд эфирээр үзсэн, хамгийн аймшигтай нь хэдэн зуун хүнд энэ таалагджээ.
#МЦогзолмаа орчуулав.