Image description

Сүүлийн үед бөх сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаад байгаа асуудал бол Улсын аварга Н.Батсуурьт даян аварга цол олгох талаарх асуудал юм. Тодруулбал ө нгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлж, аварга цол хүртээд байсан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь Допингийн үндэсний төвийн шинжилгээгээр баталгаажсан ч үл зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатанд гомдол гаргасан байсныг  хэлэлцээд барилдах эрхийг нь нэг жилээр хасах, аварга цолыг хураах, өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах шийдвэр гаргасан билээ. Иймээс сэргээшийн золиос болсон бөхчүүд цол, чимэг нэмэх боломж бүрдээд байна. Хэдийгээр шүүхээс шийдвэр гарсан ч Ерөнхийлөгч зарлиг гаргавал, Улсын аварга Н.Батсуурьт даян аварга цол олгох ёстой ажээ. Улсын аварга Н.Батсуурийн товч намтрыг сонирхуулбал 1987 онд Увс аймагт төрсөн. Увс аймгийн Ховд сумын уугуул. Жүдо бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын аварга цолтон. Тэрбээр эхийн талаасаа буюу Ховд аймгийн Дарви сумын уугуул Олхонууд Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү юм.Өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор,профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпийн хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл 2 талдаа бөхийн удамтай юм байна.