Оросын уран гулгагч Камила Валиева нас бие гүйцсэний баяраа тэмдэглэв. Түүний төрсөн өдөр шөнийн 12 цагаас эхэлсэн гэж болно. Камилагийн шүтэн бишрэгчид гэрийн гадаа нь ирж салют буудуулжээ. Энэ үеэр Лёва нохой нь айж зугтаасан тул Камила болон гэрийнхэн нь бараг 5 минут хайж байж олсон гэнэ. Тэрбээр шууд 3 хэлээр фанатууддаа хариу бичжээ, орос ба англи, хятад. “Баярлалаа, эрхэм фанатууд минь. Шөнийн 12 цагаас л баярын мэнд хүргэж сайхан ерөөл илгээж буйд талархаж байна” хэмээн Камила интернэт дэх хуудсандаа хариуллаа. Тэрбээр төрсөн өдрийнхөө өглөө Оросын 1-р сувагт ирж ярилцлага өгчээ. “Ирээдүйн тухайд яривал, нөхөрт гарахаа одоогоор азнана. Би жолооны үнэмлэх авахыг маш их хүсч байгаа. Мөн дунд сургуулиа төгсч шалгалтаа өгнө. Түүнчлэн бие даан тусдаа байранд амьдрахыг хүсдэг” хэмээн Камила ярилаа. Тэрбээр удахгүй нилээд хэдэн шоунд хөтлөгчөөр оролцох болсноо энэ үеэр дуулгав.
“WADA”-н шийдвэрийн улмаас Камила Валиева энэ улиралд гулгаагүй. Гэхдээ Камила 2025 оны сүүлээр уран гулгалтын ертөнцөд буцаж ирэх ба 2026 онд Италийн Миланд болох Олимпийн наадамд оролцохоор төлөвлөжээ.
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай3 цаг 24 мин
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ16 цаг 22 мин
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүдӨчигдөр 10 цаг 26 мин
-
УБ-т 28 градусӨчигдөр 08 цаг 03 мин
-
АНУ-ын хүн ам цөөрч байнаУржигдар 19 цаг 02 мин
-
NHK: Японд үхлийн аюултай өвчин хурдтай тархаж байнаУржигдар 16 цаг 26 мин
-
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэУржигдар 15 цаг 43 мин
-
Эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэУржигдар 15 цаг 39 мин
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулнаУржигдар 15 цаг 37 мин
-
Аргентин ш/у-аа "хавтгай дэлхийн онолч" бүсгүйд даатгавУржигдар 10 цаг 43 мин
-
УБ-т 22 градусУржигдар 08 цаг 00 мин
-
Шойгу огцров85 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ73 үзсэн
-
15 градус дулаан46 үзсэн
-
АНУ-ын хүн ам цөөрч байна45 үзсэн
-
Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна0 сэтгэгдэл
-
АНУ-ын хүн ам цөөрч байна0 сэтгэгдэл
-
УБ-т 28 градус0 сэтгэгдэл
-
Перу: Трансжендерүүд бол сэтгэцийн өвчтөнүүд0 сэтгэгдэл
-
2 хөршийн дотносол дээд цэгтээ хүрчээ0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл