“2022 оны 12 сарын 21-ний байдлаар АНУ-д коронавирүсийн халдварын тоо 100 сая давлаа, тодруулбал 100’002’695 тохиолдол бүртгэгдсэн. Цар тахал дэгдсэнээс хойш ковидоор амиа алдсан нийт хүний тоо 1’088’225 хүрэв” хэмээн Жонс Хопкинсийн их сургууль мэдээллээ. Цагаан ордон энэ оны 9-р сард ковидын эсрэг тэмцэлд зориулан 22,4 тэрбум доллар Конгрессээс хүссэн бөгөөд энэ мөнгөний ихэнхийг коронавирүсийн эсрэг вакцин худалдаж авахад зарцуулах юм байна. Дашрамд дурдахад, Сент-Луис дэх Вашингтоны их сургуулийн анагаахын сургуулийн эрдэмтэд “Коронавирүсийн халдварыг дахиж авсан тохиолдолд нь эрхтэнүүдийн ажиллагаа доголдох, нас барах магадлал нэмэгддэг” гэж мэдэгдсэн. Тэд энэ дүгнэлтийг гаргахын өмнө АНУ-ын Ахмад настнуудын асуудал эрхэлсэн яамны мэдээллийн санд буй 5,8 сая өвчтөний түүхийг судалсан аж Нэмж өгүүлэхэд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “2023 онд коронавирүсийн Цар тахлын Онц дэглэм цуцлагдана гэж бид найдаж байгаа” хэмээн мэдэгдэв. Харин “Microsoft” корпорацийг үндэслэгч Билл Гейтс өмнө нь “Ойрын 20 жилд шинэ Цар тахал дэгдэх магадлал 50%” хэмээн мэдэгдсэн юм.
АНУ-д ковидтой хүний тоо 100 сая давлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл