“Коронавирүсийн Цар тахалтай холбоотой хорио, хязгаарлалтыг цуцалсны дараа дэлхий даяар амьсгалын замын өвчин их дэгдэж байгаа нь антибиотикийн хомсдол үүсгэлээ, тухайлбал пенициллин, амоксициллин...Манай байгууллагад мэдээ мэдээллээ өгдөг улс орнуудын 80% нь амоксициллины хомсдол үүссэн тухай мэдэгдсэн. Европын холбооны 27 орны 25-д нь антибиотик дутагдаж байгаа тухай мэдээлсэн бол АНУ, Канад зэрэг улсад амоксициллин олдохгүй байна. Жижиг улсууд, ядууралд нэрвэгдсэн орнуудад нөхцөл байдал ямар байгаа нь тодорхойгүй. Хэрэв эдгээр орны валютын ханш унаж байгаа бол зах зээлээс эм худалдаж авах бүр хүндрэлтэй байх нь ойлгомжтой” хэмээн ДЭМБ-ын эм, эмийн хангамжийн асуудал хариуцсан бүлгийн удирдагч Лиза Хедман мэдэгдсэн тухай “Financial Times” сонин бичжээ. Америк, Европын эмийн сангуудад мөн өвчин намдаах эм (парацетомол) хомсдолтой байгаа аж. Үүнээс гадна мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр сүрьеэ, арьсны халдварт өвчнийг эмчлэх эм олдохгүй байна. “Энэ жил ханиад томуу, гриппээс болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо Америкт сүүлийн 10 жилд үзэгдээгүй өндөр байгаа тухай АНУ-ын Эмийн хяналт, өвчнөөс сэргийлэх төв мэдээллээ.... Ер нь "Гурвалсан Цар тахал" (коронавирүс, грипп, амьсгалын замын өвчин хосолсон) дэгдэх эрсдэл үүслээ” хэмээн “The Wall Street Journal” сонины нийтлэлд онцолжээ.
ДЭМБ: Амьсгалын замын өвчний дэгдэлтээс болж антибиотикийн хомсдол үүслээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл