“COVID 19-н шинэ халдварын талаарх Хятадын албан ёсны мэдээлэл нь үнэн бодит байдалд нийцэхгүй байна. Хятад улсад коронавирүсийн халдвар газар авч ганц хоногт 1 сая гаруй хүн ковидоор өвчилж 5000 гаруй хүн ковидоор нас барж байгаа” гэж Английн “Airfinity” компаний шинжээчид мэдэгдлээ. Тэд коронавирүсийн тархалтын талаарх өөрсдийн гаргасан загвар дээр үндэлсэн энэ дүгнэлтийг хийжээ. Судалгааны энэ компани Цар тахал дэгдсэнээс хойш коронавирүсийн статистик бүртгэлийг тасралтгүй хийж байгаа билээ. Нэмж өгүүлэхэд, Хятадын эрх баригчид өчигдөр мэдээлэхдээ “Лхагва гарагт орон даяар 2966 шинэ халдвар бүртгэгдсэн, 12 сар гарснаас хойш 10 хүн ковидоор нас барсан” хэмээжээ. Гэтэл Хятадын ХМХ-ээр “Бүх эмнэлэг дүүрсэн... Шарил чандарлах газрууд асар өндөр ачаалалтай ажиллаж байгаа... Цогцсыг тоолж барахаа больсон” гэсэн мэдээ мэдээлэл цувж байна.“Гэхдээ Хятададад ковидын дэгдэлт дээд цэгтээ хүрээгүй, ирэх жил нөхцөл байдал улам хүндрэх шинжтэй, 2023 оны 1-р сард 1 хоногт 3,7 сая халдвар бүртгэгдэх болно. Харин 3-р сар гэхэд Хятадад дахин шинэ дэгдэлт болж ганц хоногт 4,2 сая тохиолдол илрэх байх” гэж “Airfinity”-н шинжээчид ярив.
Bloomberg: Хятадад хоногт 1 сая хүн ковидоор өвчилж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл