"Хятадын Хонконг 2023 оны 1 сарын 30-наас эхэлж коронавирүстэй өвчтөнүүдэд тогтоосон зарим хоригийг цуцлах болно гэж тус автономт нутгийн тэргүүн Жон Ли мэдэгдлээ” хэмээн “RTHK” радио станц дамжуулав. Өөрөөр хэлбэл, “COVID-19”-тэй хүмүүс цаашид хувийн мэдээллээ эмнэлгийн байгууллагуудад онлайнаар мэдээлэх шаардлагагүй болж 5 өдөр л тусгаарлагдах аж. “Орон нутгийн иргэдийн дархлааны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор бид коронавирүсийн эсрэг авч буй арга хэмжээгээ сулрууллаа. Вакцинжуулалт амжилттай явагдаж мөн коронавирүсээр хөнгөн халдварлаж буйн улмаас ард иргэд дархлаатай болсон” хэмээн Хонконгийн тэргүүн Жон Ли мэдэгдэв.
Өрнөдийн ХМХ харин Хятадын талаар таагүй мэдээ цацсаар байна. “Хятад улсын дарга Си Жинь Пин Бээжин хотод Ардын хурлын ордонд үг хэлэхдээ коронавирүсийн тархалтад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлэв. Тэрбээр ялангуяа хөдөө нутаг, хөдөөгийн иргэдэд их санаа зовж байна. Цар тахлын эсрэг арга хэмжээний шинэ үе шатыг эхлүүлнэ гэж Си дарга мэдэгдсэн. Тэрбээр ийнхүү эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал муудаж буйг хүлээн зөвшөөрлөө... Нийгмийн халамжийн байгууллагууд, Ахмад настнуудыг асрах газарт ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн хатуу арга хэмжээ авч дагаж мөрдөхийг Си дарга үүрэг болгов” хэмээн “Financial Times” сонин бичжээ.
Хонконг 1 сарын 30-наас ковидтой өвчтөний хоригийг цуцална
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл