Хятадын Хонконгийн их сургуулийн болон Карнеги-Меллоны их сургуулийн эрдэмтэд яг Терминатор шиг робот бүтээжээ. Өөрөөр хэлбэл, эрдэмтдийн шинэ материал гаргаж авсан ба тэр нь хувирамтгай соронзон орны нөлөөгөөр шингэн хэлбэрт шилжиж урсах ба дараа нь буцаад хатуу хэлбэрт шилждэг юм байна. Үүнийг доорх бичлэгээс дэлгэрүүлэн үзнэ үү.
Эрдэмтдийн багийн удирдагч Чэнг Фэн Пан “Робот голдуу хатуу хэлбэртэй байдаг, харин зөөлөн робот хэдий уян хатан ч түүний хөдөлгөөнийг хянах хэцүү. Харин манай робот бол шингэн ба хатуу төлөв байдалд шилждэг тул ажиллагаа нь маш сайжирсан” хэмээн мэдэгдэв.
Туршилтын явцад “шингэн роботууд” хананд авирч нүхэн дээгүүр харайж, объектыг зөөхийн тулд 2 хуваагдаж дараа нь дахин нийлж нэгдэж байлаа. “Шингэн роботыг эрүүл мэндийн салбарт, био анагаах ухаанд илүүтэй ашиглах байх. Бас эмийг яг хэрэгцээт газарт хүргэх, биед орсон хөндлөнгийн зүйлийг зайлуулах зэрэг олон зориулалтаар хэрэглэнэ гэж найдаж байна” гэж эрдэмтэд ярив. Түүнчлэн шингэн роботыг засвар, угсралтын үед “оюунлаг гагнаас” хэлбэрээр ашиглаж боломжтой. Мөн хүршгүй, засвар хийхэд хэцүү газарт шингэн робот урсч очоод хатуурна, иймээс түүнийг эргүүлж эрэгдэж бэхлэх шаардлагагүй аж.
Терминатор шиг шингэн робот бүтээжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл