Цар тахал дэгдсэний дараа өрөө тасалгааг ариутгаж халдваргүйжүүлэх шаардлага улам нэмэгдсэн билээ. Энэ зориулалтаар хэт ягаан туяаны (ультра фиолетовая, УФ) чийдэнг өргөн ашиглаж эхэлсэн ба коронавирүс болон бусад халдварын эсрэг үр дүнгээ өгсөөр байна. Гэтэл Финлянд улсын Хельсинкийн их сургуулийн эрдэмтэд тус чийдэнгийн талаар анхааруулга сэрэмжлүүлэг хүргэв. "Өрөө тасалгааны агаарыг ариутган халдваргүйжүүлэхэд ашигладаг хэт ягаан туяаны чийдэнгүүд сөрөг нөлөөтэй байж болзошгүй. Хэт ягаан туяаны чийдэн ашигласны дараа өрөө тасалгаанд зарим төрлийн хий, жижиг хэсгүүд харьцангуй ихээр хуримтлагдаж бөөгнөрч байгааг бид олж тогтоов. Иймээс ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа шууд өрөөнд орж болохгүй, харин 30-40 минут өнгөрсний дараа орвол зохино. Ариутгал халдваргүйжүүлэлийн дараах агаарын чанар олон хүчин зүйлээс хамаардаг: ультра ягаан туяагаар хэр удаан ариутгасан, өрөөний хэмжээ, агааржуулалтын систем. Энэ судалгааны үр дүнг бататгахын тулд нэмэлт туршилт судалгаа явуулах шаардлагатай" гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Тэдний судалгааны үр дүнг “Environmental Science & Technology” сэтгүүл нийтэлжээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл