Өнгөрсөн 1 хоногт Хятадын зөвхөн Жэцзян мужид коронавирүсийн 1 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн тухай “South China Morning Post” (SCMP) сонин мэдээллээ. Энэ мужид нийт 64,5 сая хүн амьдардаг юм байна. Халдварын тоо 1 сарын эхээр оргилд хүрч хоногт 2 сая тохиолдол илрэх шинжтэй гэж шинжээчид таамаглал дэвшүүлжээ. “Олон хотод халуун бууруулах, өвчин намдаах эм хэрэгсэл хүрэлцэхгүй байна. Эсрэг биетийн тестийн хомсдол үүссэн. Хиймэл амьсгалын аппаратыг гэрийн нөхцөлд ашиглах нь ихэсчээ... Юньнань мужийн захиргаа бүр өвчин намдаагч ибупрофен, тест зэргийг зарах тоог тогтоож байна.... Жижиг хот, тосгодод коронавирүс дэлгэрэхээс сэргийлэн Цагаан сарын өмнө шилжилт хөдөлгөөнөө бууруулахыг Хятадын Эрүүл мэндийн яам уриаллаа” хэмээн дэлхийн ХМХ-ээр бичжээ. Хятадын Хажоу мужийн эрх баригчид халдварын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Түргэн тусламжийн албанд туслах сайн дурынхныг бүртгэж эхэлсэн аж. Түүнчлэн энд халуун бууруулах эмийг худалдааг нэмэгдүүлж 10 сая гаруй иймэрхүү эм тариаг хуваарилсан тухай захиргаанаас мэдээллээ. “Bloomberg” агентлаг өмнө нь “12 сараас хойш Хятадын хүн амын 18% нь коронавирүсийн халдвар авсан... Сычунь мужид, мөн нийслэлд хамгийн олон халдвар илэрчээ, эдгээр нутагт бараг 2 хүний 1 нь өвчилсөн. Зөвхөн ганц өдөрт (12 сарын 20) 37 сая хүнд халдварласан” гэж дамжуулсан юм. Нэмж өгүүлэхэд, Хятадын эрх баригчид “тэг ковид” бодлогоо 12 сараас зөөлрүүлж тест заавал өгөх шаардлагаа цуцалж 1 газраас нөгөөд тестгүй шилжин хөдлөхийг зөвшөөрөн бас заавал макс зүүх шаардлагаа больсон. Гэтэл чухам үүний дараа халдварын тоо болон нас баралт эрс өсч байгаа тухай тоймчид бичиж байна. "Хятадын эрүүлийг хамгаалахын үндэсний комисс (NHC) ковидын талаарх өдөр тутмын мэдээгээ нийтлэхээ больсон” хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ.
Reuters: Хятад өдөр тутмын ковидын мэдээг нийтлэхээ болив
2022-12-27
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.