НҮБ, ДЭМБ газар хөдлөлтийн дараа Турк, Сири дэх өөрийн бригадуудыг дайчилж байгалийн гамшигт өртсөн эдгээр орны бэртэж гэмтсэн хүмүүст болон хүн амын эмзэг бүлгүүдэд тусалж байна. НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) мөн туслахад бэлэн гэдгээ илэрхийлэв. НҮБ-ын 700 гаруй ажилтан өнөөдөр газар хөдөлсөн нутгуудад ажиллаж байна. Тухайлбал, Туркийн Хатай хотод 54 ажилтан, Газиантепе хотод 150 ажилтан дээр нь орон нутгийн 370 ажилтан нэмэгджээ.
“Бэртэл гэмтлийн үед тусламж үзүүлэхэд шаардлагатай иж бүрдлийг бид Сири улсын баруун хойд нутгийн 16 эмнэлэгт хүргэж өглөө. Байгалийн гамшгийн цар хүрээ, түүнд өртсөн хүмүүст нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна. Хүмүүс хэвийн амьдралдаа буцаж орох, сэргээн босголтын ажил явуулахад их хугацаа шаардагдаж олон хүндрэл учрах бололтой” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан төлөөлөгч Стефан Дюжаррик “Сирид болсон газар хөдлөлтөөс болж манай хүмүүнлэгийн тусламжийн зарим агуулах нурж эвдэрчээ. Тиймээс Сирийн баруун хойд нутагт хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад хүндрэл учирна гэж манай мэргэжилтнүүд үзэж байна. Энд авто зам болон нийлүүлэлтийн гинжин хэлхээ, логистикийн объектуудын нөлөөллийг ч тооцох ёстой. Эмнэлгүүд дүүрсэн... Яг одоо майхан, хөнжил, халаагуур, түлш онцгой хэрэгцээтэй байна. Манай нөөцөд 2000 орчим майхан палатк, 1700 гаруй хүнсний бус иж бүрдэл бий. Үүн дээр Туркийн Газиантепе хот дахь агуулахад байгаа 1000 майхан нэмэгдэнэ” гэж мэдэгдэв.
НҮБ, ДЭМБ тусламжийн гараа сунгав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл