АНУ-ын Конгрессsын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Бүгд найрамдах намын Тим Уолберг “Гаазын зурваст өрнөж буй дайн дажныг дуусгахын тулд цөмийн зэвсэг хэрэглэх ёстой. Ер нь Гаазын зурваст яг Японы Хирошима, Нагасаки хот шиг хандаж цөмийн цохилт өгч аль болох хурдан зүйл дуусгавал зохино. Манай улс цаашид энэ нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гэж ганц ч цент зарж болохгүй... Түүнээс гадна Украинд ч яг ийм үйлдэл хийх ёстой” хэмээн улсынхаа Мичиган мужид сонгогчидтой уулзахдаа мэдэгдсэн тухай “The Washington Post” сонин бичжээ.
Сануулахад, Америк гүрэн бол цөмийн зэвсгийг бодит амьдрал дээр ашигласан манай гарагийн анхны бөгөөд цорын ганц улс. Америкчууд Дэлхийн II дайны үеэр буюу 1945 оны 8 сард Япон улсын Хирошима, Нагасаки гэсэн 2 хот дээр атомын бөмбөгөө хаяж 350 мянга гаруй хүний амийг хороосон билээ. Гэвч Япон орны эрх баригчид энэ аймшигт түүхийг сурах бичигтээ тусгадаггүй, эсвэл гуйвуулж бичдэг учраас япончуудын ихэнх нь "ЗХУ манай орныг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн" гэж асуулгад хариулдаг ажээ.
#МЦогзолмаа орчуулав.
Гаазын зурвас, Украинд цөмийн зэвсэг хэрэглэхийг АНУ санал болгожээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Сайд С.Одонтуяа уриаллаа2024-12-12