“Сүүлийн 90 жилд хүний уураг тархины хэмжээ тасралтгүй өссөөр байна. Үүнд генетик, хүрээлэн буй орчны хүчин зүйлс нөлөөлсөн байх магадлалтай. Тархи ингэж томорсноор илүү эрүүл саруул болох төдийгүй хөгжил нь сайжрах байх. Эдгээр өөрчлөлтийн улмаас тархины нөөц бүрэлдэж деменци зэрэг наслалтын өвчнөөс сэргийлэхэд тус болно гэж бид таамаглаж байна” хэмээн АНУ-ын эрдэмтэн, багийн удирдагч Чарльз Декарли мэдэгдсэнийг “Science Daily” нийтэлжээ. Гэхдээ эрдэмтдийн энэ таамаглалыг удаан хугацааны судалгаа батлах буюу үгүйсгэнэ гэж эрдэмтэд онцлон тэмдэглэв.
Ажиглалтаас үзэхэд 1930-аад оноос хойш төрсөн хүмүүсийн тархины хэмжээ аажим аажмаар, гэхдээ тасралтгүй өссөн. 1970-аад онд төрөгсдийн уураг тархины дундаж хэмжээг 1930-аад онд мэндэлсэн хүмүүсийнхтэй харьцуулахад 6,6%-иар томорчээ. Эрдэмтэд 3 үеийнхний мэдээлэл, өгөгдөл анализ хийсний дүнд энэ дүгнэлтээ гаргасан аж. Үүний зэрэгцээ хүмүүсийн уураг тархины гадар хальсны талбай 15% нэмэгдсэн байна. Түүнчлэн тархины цагаан ба бор бодисууд, гиппокапмын эзлэхүүн ч бас ихэсчээ. Тархины эдгээр хэсэг бол ой тогтоолт, сургалттай холбоотой юм байна.
Хүний тархи улам томорч байгааг эрдэмтэд нотоллоо
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Юу болоод өнгөрөвУржигдар 20 цаг 15 мин
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв218 үзсэн
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина51 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо27 үзсэн
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө0 сэтгэгдэл
-
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ0 сэтгэгдэл
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина0 сэтгэгдэл
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл