2023 онд дэлхийн улс орнуудын цэргийн зардал 6,8%-иар өсч рекорд тогтоон 2,44 триллион доллар болсон тухай Стокгольмын Энх тайвны судалгааны олон улсын хүрээлэн (SIPRI) мэдээллээ. Батлан хамгаалах төсөвт хамгийн их зардал гаргадаг орнууд бол АНУ, Хятад, Энэтхэг, Саудын Араб, Англи, Герман, Украин, Орос, Франц, Япон.
“SIPRI”-н үнэлснээр Америкийн цэргийн зардал 2,3% өсч 916 тэрбум доллар, Хятадынх 6% өсч 296 тэрбум доллар, Оросынх 109 тэрбум доллар (2014 онтой харьцуулахад 57%, харин 2022 онтой харьцуулбал 24% нэмэгдсэн) хүрчээ. Европын орнууд цэргийн зардлаа өмнөх 5 жилтэй (2014–2018) харьцуулахад 2019-2023 онд 94% буюу бараг 2 дахин нэмжээ.
Сонирхуулахад, Украин 2023 онд армидаа 64,8 тэрбум доллар зарцуулсан, энэ бол 2014 онтой харьцуулахад 1270% өссөн гэсэн үг. Үүн дээр гадаадын цэргийн тусламж нэмэгдэнэ.
#МЦогзолмаа орчуулав.
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа2024-12-25
-
Квотын асуудал хөндсөн нэг ч заалт байхгүй2024-12-24
-
Сайд С.Одонтуяа уриаллаа2024-12-12