2024 оны 1 сарын байдлаар манай гараг дээрх цөмийн цэнэгт хошууны тоо 12121 ширхэг болсон тухай Стокгольмын Энхтайвны судалгааны олон улсын хүрээлэн (SIPRI) мэдээлэв. “Цөмийн зэвсэгтэй улс орнууд ийм зэвсэг дэлхийд асар их хуримтлагдсаныг үл харгалзан урьдын адил хэмжээг нь нэмэгдүүлсээр байна... Зөвхөн байлдааны онгоц, пуужин дээр 3904 цэнэгт хошууг байрлуулсан... Балластик пуужингуудын 2100 орчим цөмийн цэнэгт хошууг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулаад байна” гэж “SIPRI”-н нийтлэлд дурджээ.
Нэмж өгүүлэхэд, “НАТО” цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг өчигдөр Английн “The Daily Telegraph” сонинд ярилцлага өгсөн. “Цөмийн зэвсгийг байлдааны бэлэн байдалд оруулах тухай манай эвслийн гишүүн орнууд ярилцаж зөвлөлдөж байгаа. Хэд хичнээн цөмийн цэнэгт хошууг бэлэн болгож хэрхэн хадгалах зэрэг нарийн ширийн асуудлыг би ярихгүй. Ерөнхийдөө бид энэ асуудлаар ярилцаж зөвлөлдөх шаардлагатай болсон.... Энэ асуудал ил тод байснаар бид НАТО-г цөмийн эвсэл гэсэн “дохио”-г шууд өгч буй хэрэг” хэмээр тэрбээр ярилцлагадаа өгүүлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
SIPRI: Дэлхий 12121 цөмийн цэнэгт хошуутай
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Юу болоод өнгөрөвУржигдар 20 цаг 15 мин
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв218 үзсэн
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина51 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо27 үзсэн
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө0 сэтгэгдэл
-
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ0 сэтгэгдэл
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина0 сэтгэгдэл
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл