Австрали улсын Сиднейн технологийн их сургуулийн эрдэмтэд шинэ био технологийн аргаар “SDM” хэмээх төхөөрөмж бүтээжээ. Тус төхөөрөмжийн тусламжтай бие махбодь дахь хорт хавдраас “тасарч” цусанд орсон хавдрын эсүүдийг илрүүлэх боломжтой гэж эрдэмтэд мэдэгдэв. Тэдний судалгааны үр дүнг “Biosensors and Bioelectronics” сэтгүүл нийтэлжээ.
“SDM” төхөөрөмж нь 38400 бичил камераас бүрддэг бөгөөд тэрбум тэрбум эрүүл эсүүдийн дунд буй хавдрын ганц эсийг ч олж илрүүлэх чадвартай. Хорт хавдрын эсүүд их хэмжээний глюкоз хэрэглэдэг, юм байна, чухам ийм зарчим дээр үндэслэн “SDM” төхөөрөмжийг бүтээжээ.... Хорт хавдрын эсүүдийг цуснаас илрүүлсний дараа биеэс гаргаж аван судалгаа шинжилгээ хийх ба улмаар хорт хавдрын байршлыг тогтоож чадна гэж эрдэмтэн судлаачид тайлбарлав. Энэ төхөөрөмжийг ашиглахад энгийн, тиймээс нарийн мэргэжлийн эмч төдийгүй сувилагч ч ажиллуулах боломжтой. Түүнчлэн “SDM”-н бас нэг сайн тал бол хямд үнэтэй.
Хорт хавдрыг илрүүлэх энгийн, хямд төхөөрөмж бүтээжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл