“2023 он гарснаас хойш Таиландад утаа, агаарын бохирдлын улмаас 1,3 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. Зөвхөн сүүлийн 7 хоногт 200 мянга гаруй хүн эмнэлэгт хандсан хэмээн тус орны эмч нар анхааруулсан. Таиландын Эрүүлийг хамгаалах алба маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байна" гэж “Independent” мэдээлэв. Нийслэл Бангкокийн эрх баригчид одоо хүүхдийн цэцэрлэгт агаар шүүгч суурилуулсан хамгаалалтын тусгай өрөө гаргаж эхэлсэн ба ард иргэдээ зайнаас ажиллуулахаар төлөвлөж байна. Агаарын бохирдол улам бүр нэмэгдсээр л, үүнд ялангуяа нийслэл хот Бангкок илүү их өртжээ. Үүний гол шалтгаан бол авто машины янданаас ялгарсан утаа, аж үйлдвэрүүдийн хаягдал, хөдөө аж ахуйн ургамлуудыг их шатааж буйгаас болсон гэж судлаачид тайлбарлаж байна. Өмнө буюу энэ оны 1-2 сард Таиландад бас иймэрхүү нөхцөл байдал үүсч агаарын чанар эрс муудсан юм. Тухайн үед салхигүй байснаас их утаа үүсэн аж.
“IQAir” мониторингийн компаний мэдээлснээс үзэхэд жуулчдын очих дуртай Бангкок хот нь агаарын бохирдлоороо дэлхийд 3-т жагсчээ. Тус орны Эрүүл мэндийн яам “Бангкок хотын 50 дүүрэгт агаар дахь PM2,5 хэсгүүдийн түвшин нэн аюултай түвшинд хүрсэн гэж бүртгэгдлээ. Энэ хэсгүүд нь цусанд нэвтэрч дотор эрхтэнүүдийг гэмтээдэг. Иймээс жирэмсэн эхчүүд, хүүхдүүдэд гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна. Сургуулиуд хүүхдүүдийн эрүүл мэндийг бодож гадаа агаарт хичээллэхээс зайлсхийх ёстой” хэмээн мэдэгджээ.
"Хэрэв нөхцөл байдал дээрдэхгүй бол байгууллага, компаниудыг зайнаас ажиллуулах тушаал гаргах болно.... Ард иргэдэд хандан N95 төрлийн маск зүүхийг зөвлөж байна.... Мөн авто машины утааны мониторингийг улам чангатгалаа" хэмээн Таиландын эрх баригчид мэдэгдлээ.
Утаанаас болж 1,3 сая таиландчууд эмнэлэгт хэвтжээ
2023-3-14
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.