Дэлхийн аварга том компани “Pfizer”-той холбоотой дуулиан дэгдэж Америкийг шоконд оруулав. “Pfizer” вакцины судалгааны шатанд эрчүүдийг үргүйдэлд хүргэж болзошгүй зэрэг сөрөг нөлөөний талаар уг вакциныг хөгжүүлэгчид өөрсдөө анхнаасаа мэдэж байсан ч нуун дарагдуулсан ажээ.
"Бүтээгдэхүүнээ зах зээл дээр хурдан гаргахын тулд “Pfizer” компани нөлөөгөө ашиглаж авилга өгсөн. Тэд АНУ-ын Засгийн газар, өндөр албан тушаалтнуудыг "худалдан авсан", "Европын холбооны удирдлага мөн адил энэ авлигын схемтэй холбоотой", "Ер нь “Pfizer” компаний ажлыг Америкийн төр засаг маш сул хянадаг , "Тус компани хэт ашиг орлого хөөцөлдсөн..... Вакцин нь үргүйдлээс гадна өөр ноцтой харш нөлөө үзүүлэх магадлалтай" хэмээн дэлхийн ХМХ шуугиж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Кеннедийн зээ, өмгөөлөгч Роберт Фрэнсис Кеннеди энэ сэдвээр ярихдаа "Pfizer компаний топ менежерүүд л Вакцины аюулгүй байдлыг хянах Улсын комиссын “учрыг олчихсон”. Трамп энэ комиссын бүрэлдэхүүнд орох саналыг надад тавьсан. Энэ тухай мэдээ түгмэгц “Pfizer” компани 1 сая долларыг Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол үйлдэхэд зориулж Трампад өгсөн. Түүнчлэн тус компани өөрийн талын 2 хүн -Скотт Готтлиб, Алекс Азар нарыг Эрүүл мэндийн яамны удирдлагад оруулч чадсан юм. Тэд л Вакцины аюулгүй байдлыг хянах комиссыг тараачихсан гэж болно. Готтлиб дараа нь “Pfizer” компаний захирлуудын зөвлөлд үргэлжлүүлэн ажилласан” хэмээжээ.
“Pfizer” компаний баримт бичгүүдийн анализын программын захирал Эми Келли ч үүнийг батлав. Тэрбээр “Вакцины судалгаа дөнгөж эхэлж байхад л эр бэлгийн эсүүдийн хөдөлгөөн, концентраци эрс буурсан нь ажиглагдсан. Энэ үзүүлэлт 22% байв. 5-6 сарын туршилт ажиглалтын дараа ч үзүүлэлт доогуур хэвээр байлаа. Тэд дараа нь судалгааг зогсоосон. Одоо дахиж хэзээ сэргээх, ер нь энэ талаар судалгаа дахин явуулах эсэхийг бид мэдэхгүй” гэж мэдэгдлээ.
Харин “Pfizer”-н экс ажилтан Карен Кингстон “Энэ компаний бүтээгдэхүүн үнэндээ биологийн зэвсэг” хэмээжээ. Мөн “АНУ-ын “Веритас проект” ТББ "“Pfizer компаний судалгаа, шинэ бүтээл боловсруулалт хариуцсан захирал Жордан Уокер вакцины үр дүнг дээшлүүлэхийн тулд “чиглэсэн хувьсал” судалгаа явуулах боломжийг ашигладаг тухай ярьж байна. Тэрбээр мөн вирүсийг өөрсдөө өөрчилж шинэ вакцин гаргах тухай мэдэгдсэн” хэмээн мэдээлэв.