Хятад улсын Шинжлэх ухааны академи, Байгалийн ухааны үндэсний сангийн эрдэмтэд хамтарч нөхөн ургалт, төлжилтийн өвөрмөц туршилт явуулжээ. Яагаад гэвэл, өнөө үед хөхтөн амьтад нөхөн ургах, төлжих чадвараа бараг алдсан. Эрдэмтэд чухам энэ процессыг нарийвчлан судлахын тулд цаа бугын генийг оготно хулганад шилжүүлэн суулгав. Гэтэл мутацийн үр дүнд оготно хулганад эвэр ургажсан байна, тодруулбал шинэ төрлийн мэрэгчид бий болсон гэсэн үг. Энэ эвэр нь тухайн мэрэгчийн биеийн нэг хэсэг төдийгүй өөрөө нөхөн сэргэх чадвартай аж. "Эвэртэй хулганыг сайтар судалсны дүнд алс ирээдүйд хөл гараа тайруулсан хүмүүст туслах боломжтой болно" гэж хятад эрдэмтэд мэдэгдлээ. Цаа бугыг сонгосон шалтгаан бол түүний эврийн нөхөн ургах чадвар маш өндөр, жил бүр унаж дахин ургаж төлждөг билээ. Харин мэрэгчдийн тухайд гэвэл, оготно хулганы толгойд эврийн бласистемийн өмнөгч эсүүдтэй хэсэг байдгийг мэргэжилтнүүд олж тогтоосон юм байна. Иймээс мэрэгчдийн ДНК-д төстэй эсүүдийг нэмснээр жинхэнэ эврийг ургуулж чаджээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл