ОХУ-ын Холбооны анагаах-биологийн агентлагийн Дархлал судлалын хүрээлэнгийн захирал Муса Хаитов “Коронавирүсийн эсрэг үйлчилгээтэй “МИР 19” бэлдмэлийг ойрын үед эмийн сангаар зарж эхэлнэ. Бид 2023 оны 3 сарын 24-нд албан зөвшөөрлөө авсан” гэж мэдэгдлээ. Харин тус агентлагийн тэргүүн Вероника Скворцова “Манай МИР-19 хэмээх бэлдмэл бол коронавирүсийн бүх хувилбарын эсрэг үр дүнтэй, сайн үйлчилдэг нь нотлогдсон, энэ нь "дельта” болон “цербер” штаммд ч хамаатай. Гадуур эмчлүүлж буй 15-65 насныханд зориулсан бэлдмэл” хэмээжээ.
“МИР 19” бэлдмэлийг амьтад дээр туршиж үзэхэд вирүсийн ачаалал 10 мянга дахин буурч байжээ. Клиникийн өмнөх судалгааны үеэр Сирийн үхэр зусаг дээр туршсан. Эмчилгээгүй үхэр зусгуудтай харьцуулахад энэ бэлдмэлийг ашиглаж утсан амьтдын уушиг доторх халдвар 50 дахин буурч байв. "МИР 19"-н клиник судалгаа 2022 оны 8 сарын 15-нд дууссан ч одоо л зах зээл дээр гарч байгаа юм байна. Энэ бэлдмэлийг хамар дотуур, эсвэл утах хэлбэрээр хэрэглэдэг, гэхдээ тусгай утагч төхөөрөмж ашиглах ёстой. Хөлдөөж болохгүй, Цельсийн 2-8 градуст хадгална.
Ковидын эсрэг "МИР 19" бэлдмэлийг эмийн сангаар зарахыг зөвшөөрөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл