Японд тархины хурц синдромоор өвчилсөн хүүхэд, өсвөр настнуудын 10% гаруй нь “COVID 19”-н халдвар авсны дараа нас барсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Япон улсын Эрүүл мэндийн яамны тусгай судалгааны бүлгийн явуулсан үндэсний хэмжээний саяхны судалгааны дүн үүнийг баталжээ. 2020 оны 1 сараас 2022 оны 5 сарын хооронд шинжилгээ хийхэд 18 хүртэлх насны хүүхэд, өсвөр настнуудын дунд ковидтой холбоотой хурц энцефалопатийн 34 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр өвчтөний 31-д тархины гэмтэлд хүргэж болзошгүй ямар нэг хавсарсан өвчин илрээгүй юм байна. 31 хүүхдийн 19 нь бүрэн эдгэрсэн, 4 нь эдгээгүй, нэмж 8 хүүхэд өвчилжээ. Энэ 8 хүүхдийн 5-д ноцтой харш нөлөө илэрч зарим нь орноос босч чадахгүй буюу ухаангүй байдалд орсон аж. Судалгааны дүгнэлтэд дурдсанаар анх хүүхдүүдийн талд нь ухаан алдаж унах, ой ухаан балартах, хэл яриа ба авир төрх өөрчлөгдөх зэрэг үндсэн шинж тэмдэг илэрчээ. “2022 оны 1 сараас коронавирүсийн омикрон хувилбар тархах үед, бас дараа нь ихэнх хүмүүст хурц энцефалопати илэрсэн. Гэхдээ тархины эмгэг бүртгэгдсэн ковидын халдвартай хүүхдүүдийн харьцаа 2022 оноос өмнө ба дараа онц өөрчлөгдөөгүй, иймээс омикроноос болж тархины өвчин үүсэх магадлалтай гэж дүгнэх боломжгүй” хэмээн эрдэмтэд онцлон тэмдэглэв.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл