“Манай гарагийн насанд хүрсэн хүмүүсийн 17,5% нь үргүйдлээр шаналдаг, энэ бол 6 хүн тутмын 1 гэсэн үг” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ илтгэлд дурджээ. ДЭМБ энэ илтгэлийг 1990-2021 оны хооронд явуулсан 100 орчим судалгаан дээр үндэслэн гаргасан аж. "Үргүйдэл бол дэлхийн бүх улс орон, бүс нутагт ноцтой асуудал болж хувирлаа. Яагаад гэвэл орлогын өндөр ба дунд, бага түвшинтэй орнуудын өвчлөлийн үзүүлэлт ойролцоо байна. Иймээс үргүйдэл нь бүгдэд хамаатай ба хүн амын бүх давхарга өртдөг аж. Асар олон тооны хүн үргүйдлээр шаналж байна. Үргүйдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, оношилгоо ба үргүйдлийн эсрэг эмчилгээг хүртээмжтэй болгох, аюулгүй бөгөөд үнэ өртөг хямдаар эмчлэх, мөн энэ салбарт эрдэм шинжилгээний ажил судалгаа хийх боломжийг тэлэх шаардлагатай болжээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбар цаашид үргүйдлийн сэдвийг хоёрдугаарт тавихаа болих ёстой.... Түүнээс гадна зохиомлоор үр тогтоох технологийг хангалтгүй санхүүжүүлж байна, өндөр өртөгтэй учраас ихэнх хүмүүст хүртээмжтэй бус.... Улс орнууд өөр өөрийн үргүйдлийн талаарх бүртгэл, статистик мэдээ гаргахдаа нас ба шалтгаан зэрэг ангиллаар нарийвчлан тодруулснаар үргүйдлийг бууруулах стратегийг зөв боловсруулах юм” хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдлээ.