“Арьсны хорт хавдрын эсрэг вакцины туршилтын 2-р шат амжилттай явагдсан. Түүнийг пембролизумабтой хослуулан хэрэглэхэд өвчтөнүүдийн 77,6%-д хавдар дахихаас сэргийлж чадлаа. Хорт хавдрын эсрэг эмчилгээний үр дүнг РНК-вакцин mRNA-4157/V940-н тусламжтай бараг 50% дээшлүүлэх боломжтой. “Moderna” компаний бүтээсэн туршилтын энэ вакциныг “Merck & Co”-н Keytruda дархлааны эмчилгээтэй хослуулж хэрэглэхэд арьсны хорт хавдраар нас барах, хорт хавдар дахих эрсдэл 44% буурч байв. Эхний туршилтад хорт хавдартай 107 хүн сайн дураар оролцсон. Тэдний заримд пембролизумаб, үлдсэн хэсэгт гений эмчилгээтэй хослуулан эсрэг биет өгчээ. 2 жил ажиглахад өвчтөнүүдийн 77,6% нь дахиж хавдар тусаагүй. Гэтэл стандарт эмчилгээний үед энэ үзүүлэлт 40%-иас хэтэрдэггүй” хэмээн Орландо хотод болсон Америкийн хорт хавдар судлалын нийгэмлэгийн хуралдаан дээр АНУ-ын эрдэмтэд мэдэгдсэн тухай "Reuters" агентлаг дамжууллаа. Эрдэмтэд ойрын хугацаанд анагаахын олон төв, сайн дурынхантай хамтран ажиллаж шинэ вакцины 3-р шатыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв туршилтын 3-р шат амжилттай төгсвөл эмчилгээнд хэрэглэж эхлэх аж.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл