“Хятадаар зуучлуулан Украины хямралыг зохицуулах гэсэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны төлөвлөгөөнд Өрнөдийн холбоотнууд ихэд шүүмжлэлтэй хандаж байна. Тэдний бодлоор ийм стратеги нь цагаа олоогүй төдийгүй Европын эв нэгдлийг устгаж Евро холбоог хагаралдуулж хуваах аюултай аж. Ирэх зун Бээжингийн тусламжтай Орос, Украины хэлэлцээрийг зохион байгуулах үеэр Талууд газар нутгийн маргаан будлианд хутгалдаж болзошгүй. Тухайлбал Киев өөрийн зүгээс Орост тавих болзолд Украинаас авсан бүх газар нутгаас татгалз гэсэн шаардлагыг оруулах байх.... Тэгээд ч Хятад улс Оростой маш гүн гүнзгий найзалж нөхөрлөдөг тул энэ асуудалд төвийг сахина гэдэгт гэж Европын улстөрчид эргэлзэж байна” хэмээн “Bloomberg” агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч Макрон мягмар гарагт өөрийн зөвлөх Эммануэль Боннд үүрэг даалгавар өгч Хятадын Коммунист намын Төв хорооны Тамгын газрын дарга Ван И-тэй холбоо барьж Орос-Украины ирээдүйн хэлэлцээрийн төсөл хөтөлбөрийг боловсруулахыг даалгасан тухай өмнө нь ХМХ мэдээлсэн билээ.
Bloomberg: Макроны төлөвлөгөө ЕХ-г задалж хагаралдуулах аюултай
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11