Олон улсын болон Австралийн Квинслэндийн их сургуулийн эрдэмтэд 2019-2022 онд (3 жилийн турш) дэлхийн 16 орны бохирын сувгийн усыг шинжилжээ. Бохир усыг шинжилснээр янз бүрийн эм хэрэгсэл ашигладаг түвшин болон тэдгээрийн газар зүйн тархацыг тогтоодог аж. АНУ, Канад, Шинэ Зеланд, Австрали, Хятад, Бразил, Бельги, Грек, Исланд, Испани, Итали, Кипр, Словени, Швед, Өмнөд Солонгос зэрэг орны 47 хотын бохирын сувгаас 547 дээж авсан байна. Гэтэл шинжилгээний дүнд сэтгэцэд нөлөөлөх 18 төрлийн бодис шинээр илэрчээ. Өөрөөр хэлбэл, эдгээр бодис нь мансууруулах үйлчилгээтэй, яг л героин, кокаин, МДМА зэрэг наркотик шиг. Шинэ судалгаанаас үзэхэд сэтгэцэд нөлөөлдөг эдгээр бодис, наркотикийг олон тивд, янз бүрийн орнуудад хэрэглэдэг, тэр бүү хэл зарим улсын гудамж дэлгүүрт ил тод зарагддаг. Ялангуяа Шинэ жилийн өмнөхөн синтетик бодисуудын хэрэглээ оргилдоо хүрдэг аж, энэ нь наркотикийг голдуу үдэшлэг, том наадам фестиваль дээр ашигладаг болохыг нотолж байна. Дээрх улс орон бүрд 18 шинэ бодисоос дор хаяж 1 нь илэрсэн.... АНУ, Шведэд митрагинин илүү тархсан бол Европын орнуудад ялангуяа Словени, Испанид 3-метилметкатинон (3-MMC), Исландад бензодиазепин клоназолам, Шинэ Зеландад метилендиоксикатинон эутилон (bk-EBDB), Хятадад 2-фтордесхлорокетамин (2F-DCK) давамгайлжээ.
Эрдэмтдийн судалгааны дүнг “Water Research X” сэтгүүл нийтэлжээ.
16 орны бохирын сувгаас сэтгэцэд нөлөөлөх 18 шинэ бодис илэрчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл