Эрдэмтэн Жоэл Рюти хамт ажиллагсдын хамт Арктик ба Альпид бага температурт хуванцар боловсруулж задлах чадвартай микро организмуудыг илрүүлсэн тухай “Frontiers in Microbiology” мэдээллээ. Тэд 126 хоногийн турш микро организмуудыг судалжээ.
Орчны агаарын температур 15 градус байх үед полиуретаныг боловсруулдаг 11 төрлийн мөөг, 8 төрлийн бактерийг Гренланд, Шпицберген, Швейцариас олж тогтоожээ. Харин “PBAT”, “PLA” хуванцрыг 14 төрлийн мөөг, 3 төрлийн бактери боловсруулж чадаж байв. Гэхдээ тэдгээрийн аль нь ч полиэтиленыг боловсруулж чадахгүй аж. “Ургамлын полимерүүдийн задралын улмаас эдгээр бактери, мөөг ингэж хуванцар боловсруулах чадвартай болсон. Нийтдээ мөөгний 15 штамм, бактерийн 19 штамм байна” гэж эрдэмтэд тайлбарлалаа.
Өмнө нь иймэрхүү үйлчилгээтэй микро организмуудыг илрүүлсэн ч дандаа 30 градусаас дээш үед хуванцрыг задалж байв, иймээс тэдгээрийг ашиглахад маш өндөр өртөг зардал гарах байсан. Харин Арктик, Альпаас олдсон эдгээр микро организмуудыг ирээдүйд хог хаягдлыг дахин боловсруулахад ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзжээ.
Хуванцар боловсруулж задалдаг бактери, мөөг Арктикаас олджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл