“Коронавирүсийн Цар тахлын улмаас АНУ-д учирсан эдийн засгийн гарз хохирол хохирлыг тооцож үзвэл 2023 оны сүүлээр 14 триллион долларт хүрнэ гэж манай сонины шинжээчдийн баг судалгаа явуулсны эцэст мэдэгдлээ. Тиймээс Цар тахал бол манай улсад 100 жилд гараагүй хамгийн өндөр өртөгтэй сүйрэл. Хамгийн их алдагдал нь дэлгүүр хоршоо хаагдаж нислэгийн тоо буурч бөөн хүмүүс оролцсон олон нийтийн арга хэмжээг хязгаарласны улмаас ихэнх компани, байгууллагуудын ажил зогсч борлуулалт буурсантай холбоотой” хэмээн “Los Angeles Times” мэдээлэв. Тус судалгааны багт улстөрийн бодлогын шинжээчид, эдийн засаг судлаачид, мөн бусад мэргэжилтэн багтжээ.
Судалгааны багийн ахлагч, Өмнөд Калифорний их сургуулийн дэргэдэх Улстөр ба эдийн засаг, эрүүл мэндийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан Якуб Главка “Коронавирүсийн улмаас Америкт 1,1 сая гаруй хүн нас барсан, асар олон хүн эмнэлэгт хэвтсэн.... Бид энэ судалгаанд Цар тахлын эхний 2,5 жилийн мэдээллийг ашиглаж ирээдүйн таамаглалыг дэвшүүллээ” хэмээн ярилаа.
"Цар тахлын оргил үед буюу 2020 оны 2-р улиралд нислэгийн тоо 60% буурсан, зоогийн газар ба гуанзаар үйлчлүүлэгчид 65% багасч, дэлгүүр хоршооны борлуулалт 43% буурсан билээ. Цар тахлын 2,5 жилд нислэгийн салбарын үйлчилгээ 57.5%, нийтийн хоолных 26.5%, эрүүл мэнд ба нийгмийн үйлчилгээ 29.2%-иар багассан.... 2020-2023 онд АНУ-ын ДНБ 103 триллион доллар орчим болно гэж таамаглаж байгаа. Гэхдээ хэрэв Цар тахал дэгдээгүй бол 117 триллион хүрэх байлаа... Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын шууд зардал 214 тэрбум болсон.... Ер нь Цар тахлын улмаас ДНБ-д учирсан гарз хохирол нь Их хямралын үеэс 2 дахин их, харин 9 сарын 11-ний террорист халдлагынхаас 20 дахин их, XXI зуунд Америкт учирсан бусад гамшгаас 40 дахин их... Америк хэдий Онц байдлаа цуцалсан ч Цар тахал манай эдийн засагт нөлөөлсөөр байна.... Хүн амын эдийн засгийн идэвхжилийн түвшин дөнгөж сая л Цар тахлын өмнөх үедээ дөхлөө.... Гэхдээ судлаачид энд олон дам зардлыг тооцоогүй, жишээлбэл хүн амын бие махбодийн ба сэтгэцийн эрүүл мэндэд ямар уршиг дагавар авч ирсэн.... Тиймээс эцсийн дүндээ зардал нь шинжээчдийн гаргасан албан тооноос ч давах шинжтэй” хэмээн “Los Angeles Times” сонины илтгэлд дурджээ.
#Мцогзолмаа
LA Times: Цар тахалд АНУ $14 трлн зарцуулжээ
2023-5-16
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.