“Хятадын бүх эмнэлэг дүүрсэн. Эрх баригчид “тэг ковид” бодлогоо цуцалсны дараа өдөрт 2 сая хятадууд коронавирүсийн халдвар авч байна. Хятадад өдөр бүр 11 мянган хүн ковидын улмаас нас барж байгаа тухай Английн "Airfinity" компани мэдээлсэн.... Хятадад халдвар оргилдоо хүрч Цар тахал хяналтаас гарсан бололтой. Чунцин хотын эмнэлэгт сүүлийн өдрүүдэд хэвтсэн өвчтөний тоо 5 дахин нэмэгджээ. Чэндүд мөн адил.... Удахгүй энэ улсын үндэсний баяр болно, 700 сая гаруй хүн гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглэхээр шилжилт хөдөлгөөнд оролцох төлөвтэй. Иймээс Хятадын эрх баригчид тахлын шинэ дэгдэлт болохоос айж эмээж байна” гэж “France 3” телевиз мэдээлэв.
Чэндүгийн эмч Тан Ши Юнь “Бид өвчтөнүүдээ хэд ангилдаг: амьсгалж чадахгүй байгаа, зүрх цохилохоо больсон, яаралтай тусламж авах шаардлагатай гэх мэт. Манай зорилго бол гайгүй өвчтөнийг хүнд хүмүүсээс тусгаарлаж хэний эмчилгээг түрүүлж хийх тухай шийдвэр гаргах” гэж ярилаа. Хятад дахь Францын компаний захирал Николя Був “Миний эргэн тойрны хүмүүс бүгд өвчилсөн. Ажил дээр 95% нь халдвар аваад байна. Эмийн санд олон эм хэрэгсэл алга, бүр зарим эмнэлэг ч хомсдолд орсон сурагтай” гэж мэдэгдэв.
France 3: Хятадад өдөрт 11 мянган хүн ковидоор нас барж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл