* Өвчин үүсгэгч эмгэг нян, вирүс, бактери, шимэгч хорхой, химийн бодис агуулсан аюултай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас гэдэс гүйлгэхээс өгсүүлээд хорт хавдар гээд 200 гаруй өвчин тусч болзошгүй. Үүнээс болж дэлхий даяар жилд 420 мянган хүн нас барж 33 сая хүн эрүүл мэндээ алддаг аж.
* Аюултай хоол хүнс хэрэглэсний улмаас манай гараг дээр өдөрт 1,6 сая хүн өвчилж байна.
* Хүнсний гаралтай өвчнөөс болж 5 хүртэлх насны 340 хүүхэд өдөр бүр нас барж байна.
* Бага ба дунд орлогын түвшинтэй орнууд аюултай хүнсний бүтээгдэхүүнээс болж жилд 95 тэрбум америк долларын алдагдал хүлээдэг, энэ зөвхөн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаныг тооцсон хэрэг.
Өнөөдөр -Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр. #WorldFoodSafetyDay. Энэ жил Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн гол сэдэв нь Хүнсний стандарт. “Хоол хүнс аюулгүй байх ёстой. Хүмүүс идсэн хоолноосоо болж үхэх ёсгүй.... Хүнсний аюулгүй байдалд олон хүчин зүйл нөлөөлдөг: даяаршсан худалдаа, хүн амын өсөлт, цаг уурын болон хүнсний системийн өөрчлөлт.... Хүнс болон хөдөө аж ахуйн салбарт ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийг зохих журмаар мөрдөж хэвших нь хүнсний гаралтай өвчин үүсэх, тархахаас сэргийлэх боломжтой... Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаснаар үндэсний эдийн засаг, худалдаа наймаа, аялал жуулчлалд эерэгээр нөлөөлж тогтвортой хөгжлийг хангана” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.