“COVID 19-өөр өвчилсөн анхны хүн буюу “тэг өвчтөн”-г олж чадлаа. Тэр бол Хятад улсын Ухань хотын лабораторийн гол эрдэмтэн, вирүс судлаач Бен Ху. Түүнээс болж л коронавирүсийн Цар тахал дэлхийд дэгдсэн” хэмээн “The Sun” тэргүүтэй Өрнөдийн ХМХ мэдээллээ. Бен Хугаас гадна өөр 2 эрдэмтэн тус лабораторид ажиллаж аюултай сорил, тест явуулж байсан ажээ. Тэднийг Пин Ю, Янь Жу гэдэг. Хятадын эрх баригчид шинэ өвчлөл, вирүсийн дэгдэлтийн тухай албан ёсоор мэдээлэхээс хэдэн долоо хоногийн өмнө энэ гурван эрдэмтнээс ковидтой төстэй шинж тэмдгүүд илэрч улмаар эмнэлэгт хэвтжээ. Гэхдээ Хятад эдгээр эрдэмтний нэрийг өөрийн тайландаа тусгаагүй юм байна.
Коронавирүсийн Цар тахал нийтдээ 1150 хоног үргэлжилж 20 сая хүний амийг авч одсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн. Тус байгууллага энэ оны 5 сард Цар тахлын статусыг өөрчилсөн тухайгаа албан ёсоор зарласан билээ. Гэсэн хэдий ч Хятадад энэ өвчнөөр өвчилсөөр байна. Тэр бүү хэл Хятадын ерөнхий эпидемиологч Жун Нань Шань саяхан мэдэгдэл хийхдээ “Ковидын 2-р давалгааны оргил үе Хятадад 2023 оны 6 сарын сүүлээр тохиож 7 хоногт 65 сая хүн халдвар авна” хэмээсэн.
Өрнөдийн орнуудын ХМХ-ийн дээрх мэдэгдэлд Хятад улс одоогоор хариу бариагүй байна.
The Sun: Ковидын “тэг өвчтөн” олдлоо
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл