“Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Гебрейесус манай гарагийн улс орнуудад хандаж коронавирүсийн Цар тахлын бодит байдлын талаарх бүрэн мэдээллийг гаргаж өгөхийг уриаллаа. Хятад улс ковидын өвчлөлийн тухай тоо, мэдээллийг дарж бууруулж мэдэгддэг гэж тус байгууллага үзэж байна. Коронавирүсийн халдварын тухай үнэн мэдээллийг Хятад улс нуун дарагдуулж байгаа тухай дэлхий нийт шүүмжилж байна. Гэтэл Бээжин бүх юм хэвийн, сайн сайхан гэж үргэлжлүүлэн мэдэгдсээр байгаа” гэж “WION” мэдээлэв.
Хятад улсын эрх баригчидтай уулзсаны дараа ДЭМБ-ын төлөөлөгчид мэдэгдэл хийв. “Халдварын түвшин өндөр байгаа үед зарим улс бүрэн мэдээлэл, тоо баримтыг мэдээлэхгүй байна. Тэд үүгээрээ өөрийн иргэдийг хамгаалж байна гэж боддог бололтой. Эдгээр мэдээлэл ДЭМБ болон дэлхий дахинд маш чухал. Мэдээллээ хуваалцахыг бид бүх улсад хандан уриалж байна.... Мэдээллийн сангийн тусламжтай ДЭМБ өнөөгийн нөхцөл байдалд эрсдэлийн бүрэн хэмжээний үнэлгээ өгч зохих заавар зөвлөмжийг гаргах юм” хэмээн ДЭМБ-ын дарга Тедрос Гебрейесус хэлжээ.
Харин Хятадын Засгийн газар “Өвчлөл огцом нэмэгдсэний улмаас эмнэлгүүд, Хөгшдийн асрамжийн газрууд, хөдөө нутгуудаас эм тарианы хүсэлт их ирж байгаа, бид бүгдийг биелүүлж нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаа. Манай Шинэ жилийн баярын өмнө зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүн хангалттай, хүртээмжтэй байгаа. Үнэ ханш тогтвортой” хэмээн мэдэгдлээ.
Цар тахлын тухай бүрэн мэдээлэл өгөхийг ДЭМБ уриалав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл