Белоруссын Ерөнхий прокурорын газар Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа тухай тус орны ХМХ мэдээллээ. "Педофил буюу насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж донтой эрчүүдийг албадан химийн аргаар “тайган” болгох заалтыг боловсруулж Эрүүгийн хуулинд нэмэх болно. Ингэж албадан хөнгөлөх аргыг гэмт хэргийн төлөө ногдуулсан шийтгэлтэй хослуулах юм. Белорусст сүүлийн 5 жилд 3,5 мянга гаруй хүүхэд гаж донтнуудын золиос болсон" гэж Ерөнхий прокурорын газар мэдэгджээ. Тус орны Ерөнхийлөгч Александр Лукашенко дээрх санаачилгыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэв. Ерөнхий прокурорын газар түүнчлэн эцэг эхийн хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, бэлгийн уламжлалт бус харьцаа ба хүйс солих, педофил ба чайлдфрийг сурталчлахад хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлох, хүүхэд залууст бэлгийн хүмүүжлийн сэдвээр мэдлэг олгох хичээлийг боловсролын салбарт нэвтрүүлэх, ял шийтгэл эдэлсэн этгээдүүдийг цахим бугуйвч зэргийн тусламжтай хянаж ажлыг чангатгах зэрэг асуудлыг сөхөж төрийн тэргүүний бүрэн дэмжлэгийг авчээ.
Белорус гаж донтнуудыг химийн аргаар "хөнгөлнө"
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл