Деменци буюу ухаан муудах (зөнөх, тэнэгрэх) эрсдэлийг бууруулахад ямар хобби, сонирхол илүү тустай болохыг Австралийн эрдэмтэд олж тогтоожээ. Ухаан муудахаас сэргийлэх хамгийн сайн арга бол компьютер, үгийн сүлжээ, шатар хэмээн Монашийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “JAMA Network Open” сэтгүүл нийтэлжээ. Ахимаг насны 10 мянга гаруй хүний мэдээлэл, өгөгдөлд эрдэмтэд дүн шинжилгээ хийжээ. Гэтэл өдрийн тэмдэглэл хөтөлдөг, компьютер ашигладаг, үгийн сүлжээ таах дуртай хүмүүст деменци тусах эрсдэл бусадтай харьцуулахад 9-11%-иар бага байв. Харин уран бүтээлч хобби (зурах, оёж нэхэх гэх мэт) нь ухаан муудах эрсдэлийг 7%-иар бууруулж байлаа. "Манай судалгаа гэхдээ хобби ба деменци тусах эрсдэлийн хооронд ямарваа учир шалтгааны холбоо байгааг нотлохгүй. Үүний зэрэгцээ дээрх үр дүнд оюунлаг хоббитой хүмүүсийн хувийн шинж чанарууд болон ихэнх нь эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг зэрэг хүчин зүйл нөлөөлсөн байх талтай гэж бид үзсэн" хэмээн эрдэмтэд ярьжээ.
Нэмж өгүүлэхэд, 2022 оны мэдээгээр дэлхийн 55 сая хүн деменци гэсэн оноштой байсан, энэ тоо жил бүр 10 саяар нэмэгддэг аж.
Шатар, компьютер зөнөхөөс сэргийлдэг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл