Манай гарагийн хамгийн баян хүн, АНУ-ын тэрбумтан Илон Маскийн “Neuralink” компани бодлоор удирдах боломжтой хиймэл хөл, гар бүтээхээр ажиллаж байна. "Хүний уураг тархинд мэдрэгч датчик суулгаснаар хиймэл эрхтэнийг удирдах боломжтой. Ийм хиймэл эрхтэнг бүтээхдээ уураг тархины дохио сигналыг компьютерт дамжуулах технологи болон “Тесла” компаний “Optimus” хэмээх хүн төрхт робот бүтээсэн туршлагыг ашиглаж байгаа. Роботжуулсан гар, хөл яг биологийн эрхтэн шиг сайн ажиллана, ирээдүйд бүр төрөлх гар хөлөөс ч илүү сайжрах юм. Ер бусын, олон сайхан боломжийг агуулсан кибер биеийг бид бүтэээ чадна гэж найддаг.... Хүмүүс бодол санаагаараа хиймэл эрхтэн болон компьютерийг шууд удирдана..... Алс ирээдүйд хүн үнэндээ киборг болж хувирах ба Хиймэл оюуныг сөрөн босч чадна” хэмээн Илон Макс мэдэгдлээ.
“Neuralink” компанийг Маск 2016 онд байгуулжээ. Одоо тус компани хүний тархинд суулгах чип бүтээхээр ажиллаж байна. АНУ-ын Эрүүл мэндийн яамын “FDA” агентлаг 2023 оны 5 сарын 24-нд хүний тархинд чип суулгах клиник туршилт явуулахыг Илон Маскад зөвшөөрсөн билээ.
Бодлоороо хиймэл гар, хөлөө удирддаг болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл