“2011 оны цунамид өртсөн Японы “Фукушима” атомын цахилгаан станцын ойролцоогоос барьсан хар алгана загасны радиаци маш өндөр байна. “Tokyo Electric Power Company”-ий мэдээлснээр уг загасанд агуулагдах цези-137 нь тогтоосон хэм хэмжээнээс 180 дахин их. Хар алгана загасанд агуулагдсан цацраг идэвхт бодисын хэмжээ 1 кг-т 18 мянган беккерель хүрчээ. Уг нь хуулинд зааснаар радиацийн аюулгүй хэмжээ 1кг-т 100 беккерель байдаг.... Ослын үеэр “Фукушима” АЦС-ын 1, 2, 3-р реактор хайлсан, эдгээрийг хүрээлсэн борооны ус давалгаа зүсэгч дотоод усан санд цутгадаг. Яг эндээс цацраг идэвхтэй загасыг барьжээ. Энэ газрын ёроолыг шинжлэхэд цезийн агууламж 1-кг-т 100 мянган беккерель байв.... Тус компани ирэх сард “Фукушима”-гийн цэвэрлэсэн гэх 1,3 сая тонн усыг МАГАТЭ-н зөвшөөрлөөр далай руу цутгахаар төлөвлөсөн. Гэвч Японы хөрш орнууд болох Хятад, Өмнөд Солонгос цацраг идэвхтэй усыг далай руу цутгахыг эсэргүүцсээр байна. Хятад энэ 7 хоногоос Японоос импортолсон далайн гаралтай бүх хүнсний радиацийг шалгаж эхэлсэн. Хонконг харин Японы 10 мужаас хүнс оруулахыг хориглохоо мэдэгдэв” хэмээн “The Guardian” мэдээллээ.
“2022 оны 5 сараас 2023 оны 5 сарын хугацаанд АЦС-ын техникийн боомтод цезийн түвшин нь 1кг-т 100 беккерелиэс дээш 44 загасыг илрүүлсэн.... Манай асгах ус цэвэр, хүн амд болон хүрээлэн буй орчинд бараг сөрөг нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна” гэж Япон компаний албан төлөөлөгч мэдэгджээ.
Фукушима дахь загасны радиаци зохих хэмжээнээс 180 дахин их байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Чишш…яг одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуралдаж байна”Уржигдар 11 цаг 52 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв236 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл