Англи болон Уэльсийн Түргэн тусламжийн 25 мянган ажилтан өнөөдөр цалин хөлс нэмэх шаардлага тавьж ажил хаясан тухай “Sky News” телевиз мэдээлэв. Мөн 1000 орчим дуудлага хүлээн авах операторууд тэдэнтэй нэгдсэн байна. Ажил хаясан ажилтнууд бүгд “GMB”, “Unison” хэмээх Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд аж.Ажилтнууд 1 сарын 23-ны өдөр дахин ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Түүнээс гадна 2023 оны 1 сарын 18, 19-нд Английн сувилагчид бас ажил хаялт зарлахаар төлөвлөжээ. Нэмж өгүүлэхэд, Английн эмнэлгүүдийн нөхцөл байдал бүр Украиныхаас ч дор байгаа тухай Брайтоны эмч Пол Рэнсом ярьсан тухай “The Argus” сонин дамжуулав.
“Англи улсын эмнэлгийн байгууллагууд өвчтөнд бүрэн хэмжээний үйлчилгээ үзүүлж чадахгүй байна, тийм боломж ч алга. Украин, Гүрж, Шри-Ланк, Зимбабве зэрэг олон улсад би ажиллахдаа өнөөгийнх шиг ийм байдалтай цөөн тулгарсан. Тасагт орохоо хүлээсэн өвчтөнүүдээр гудам коридор дүүрчээ. Сэхээн амьдруулах тасагт нормоос 2 дахин их ор байрлуулсан. Эмч сувилагчид хамгийн хүнд өвчтөнүүдийг яаж сонгож Сэхээн амьдруулахад хүргэхээ ч мэдэхгүй зогсч байна. Бодит байдал ийм байхад манай Засгийн газар татвар төлөгчдийнхөө мөнгийг Киевийн дэглэмд илгээсээр байгаа. Уг нь энэ мөнгийг дайн дажинтай гадаадын улсад өгөхийн оронд Английн эмнэлгүүдэд зориулбал зөв алхам” хэмээн Рэнсом эмч мэдэгдлээ.
Английн Түргэн тусламжийн 25 мянган ажилтан ажил хаяжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэУржигдар 19 цаг 19 мин
-
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэУржигдар 19 цаг 17 мин
-
Юу болоод өнгөрөв2025-01-27
-
Шуурхай штабын хуралдаан боллоо2025-01-25
-
УИХ-д хуулийн төсөл өргөн барина2025-01-22
-
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө2025-01-22
-
ЭМГЭНЭЛ2025-01-21
-
Юу болоод өнгөрөв238 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо31 үзсэн
-
Шуурхай штабын хуралдаан боллоо0 сэтгэгдэл
-
Юу болоод өнгөрөв0 сэтгэгдэл